ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДЭД ХӨТӨЛБӨР

2018-09-13


 

 

ЗАВХАН АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ

 БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДЭД ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

 

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор төрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос 4 үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.

            Орон нутагт үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн дэд хөтөлбөрийг 2013 оноос эхлэн батлан хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээрхөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдах, мэдээлэл, сурталчилгааны арга хэлбэрүүд сайжрах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлдвэрлэлийн ослын статистикийн тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2015 баталсан бөгөөд уг хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад бүх шатны Засаг дарга нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан болон зөвлөлийг ажиллуулах, ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулах зэрэг асуудлыг зохицуулсан байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний дөрөв дэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр  (2013-2017) хэрэгжих хугацаанд нийт 30 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 36 хүн осолд өртөж, 3 хүн амь насаа алдсан байна. Аймгийн хэмжээнд 2017 онд үйлдвэрлэлийн осолын нийт 4 тохиолдол бүртгэгдсэнээс 7 хүн өртсөн байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд хөдөлмөр эрхлэж байгаа 1276 хүнд үйлдвэрлэлийн ослын 54,8 хувь оногдож байсан бол 2017 онд 900 болж, 36,6 хувиар буурсан байна.

2017 оны байдлаар төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын 94,5 хувь нь ажилтан, албан хаагчаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Хэдийгээр урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь өндөр боловч чанар үйлчилгээний хувьд шаардлагатай үйлчилгээг авч чадахгүй, сум орон нутагт ажил олгогч нар хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна.

Сүүлийн 20 жилд үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа ч  ажахуйннэгж, байгууллага хууль тогтоомжийг мөрдөж хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй, бодлого, зохицуулалт, даатгал, санхүүжилт, хяналтын асуудал хариуцдаг байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, нэгдмэл тогтолцоо бүрдээгүй гэж улсын хэмжээнд судалгааны дүнгээр дүгнэгдэж байна.

Иймд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны соёл, дадал заншлыг ажилтан бүрт эзэмшүүлэхэд анхаарч, ажил олгогчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна..

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын болон хөдөлмөр эрхлэж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинийг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж ажиллана:

2.2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах;

2.2.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд тогтмол зохион байгуулах;

2.2.3.ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж байгууллага, ажилтны түвшинд ханган ажиллахад ажил олгогчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, ажилтан бүр аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрддөг, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх;

2.2.4. Ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах;

2.2.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар судалгаа, мэдээллийн сантай болох;

2.2.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

2.3. Хөтөлбөрийн зарчим:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтлана:

·         Монгол Улсын нутаг дэвсгэрт ХАБЭА-н хэм хэмжээний шаардлага нэгдмэл байх;

·         Төрийн бодлого залгамж чанарыг хадгалсан байх;

·         Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрхэм зорилго болгох;

·         Оролцоо, санаачилга,мэргэжлийн хандлагад тулгуурлах;

·         Нийгмийн түншлэлийг эрхэмлэх;

·         Ил тод байх зарчмыг баримтлах;

·         Эрсдэлтэй бүлэгт түлхүү анхаарах;

·         Салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах.

                         Гурав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх

                                                        үйл ажиллагаа

 

3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. Аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөж байгаа дүрэм, журмыг хялбаршуулан хүргэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа хийх, үйлдвэрлэлийн осол гаргаагүй ажил олгогчийг урамшуулах;

3.1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартын хяналтыг сайжруулахад нийгмийн түншлэгч талуудын оролцоотойгоор зохион байгуулах;

3.1.3.Бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэх.

3.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд тогтмол зохион байгуулах 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах арга барил, зан үйлийг сурталчлах сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

3.2.2. Иргэдэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах;

3.2.3. Аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөж байгаа дүрэм, журмыг ойлгомжтой болгон ажилчдад хүргэх, ажлын байран дээр ХАБЭА-н талаар сургалт зохион байгуулах санал, санаачилгыг дэмжин ажиллах;

3.2.4. Ажлын байран дахь асбест, мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмж, хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг мөрдүүлж хэвшүүлэх.

3.3.ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж байгууллага, ажилтны түвшинд ханган ажиллахад ажил олгогчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, ажилтан бүр аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрддөг, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх3 дугаар зорилтын хүрээнд:

3.3.1.Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгосон тэргүүний байгууллага хамт олны туршлагыг дэлгэрүүлэх, сурталчлах арга хэмжээ зохион байгуулах;

3.3.2. Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад  мэргэжлээс шалтгаалсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.3.3. Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах;

3.3.4. Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хүлээсэн үүргээ хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

3.3.5. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ХАБЭА-н талаарх мэдлэг олгох.

            3.4. Ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг буурлах 4 дүгээр зорилтын хүрээнд:

            3.4.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн нөхөн сэргээх болон сэргээн засах  үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

            3.4.2.Ажлын байрны нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад  ажлын байрны хэмжилт хийх ажлыг хяналт шалгалтын байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, судалгаа мэдээллийн сантай болох;

            3.4.3. Орон нутгийн хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага, багш, сургалтанд хамрагдсан ажилтны талаархцахим мэдээллийн сан бүрдүүлж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;

            3.4.4. Асбесттай холбоотой өвчлөлийн тоо, тархалтыг тогтоох, бүртгэх, асбесттай харьцаж байгаа ажиллагчдад эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг хийх, асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцан ажиллаж байгаа жижиг үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах.

3.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд хийх 5 дугаар зорилтын хүрээнд:

            3.5.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, мэдээллийн нэгдсэн сантай болох замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар статистик мэдээллийг сайжруулах;

            3.5.2. Ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлийн талаар мэдээллийн нэгдсэн сан ашиглаж хэвших.

3.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоог бэхжүүлж, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх 6 дугаар зорилтын хүрээнд:

3.6.1. Аймгийн  ХАБЭА-н салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сумдад салбар зөвлөл байгуулж, удирдлага арга зүйгээр хангах;

3.6.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах;

3.6.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэх.

                  Дөрөв. Хөтөлбөрийн  үр дүн, шалгуур үзүүлэлт

      4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

      4.1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилт сайжран зөрчил буурч, стандартын шаардлага хангасан ажлын байрны тоо нэмэгдсэн байна;

      4.1.2. Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж, иргэдэд  эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллаж, амьдрах зан үйл төлөвшиж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх технологийг нэвтрүүлэн осолд өртсөн ажилчдад үзүүлэх эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан байна;

      4.1.3. Ажил олгогчийн үүрэг, хариуцлага дээшилж, ажилтнуудын аюулгүй ажиллагааны соёл, зөв хандлага төлөвшин ажлын байр, үйлдвэрлэлийн орчны нөхцөл сайжирч, үйлдвэрлэлийн  осол, мэргэжлээс шалтгаалах өвчины тоо буурсан байна;

      4.1.4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаа эрчимжиж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл ажиллагаа сайжирч, сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо нэмэгдэнэ.

      4.1.5.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болж, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан, нөхцөл байдлын судалгаатай болсон байна;

      4.1.6. ХАБЭА салбар зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж тогтмолжсон байна.

                        4.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ;

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь он 2016

Зорилтот түвшин, он

Мэдээллийн эх сурвалж

Хэрэгжүүлэх байгууллага

2019

2021

Нэг.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар:

 

1

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо*

 

(10.000 ажиллагсдад ногдох)

 

2,3

/7 хүн/

 

2,01

 

1,68

/4хүн/

 

МХЕГ

 

МХГ

 

ХАБЭА-н салбар зөвлөл

 

2

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нас барсан хүн*

 

(10.000 ажиллагсдад ногдох)

 

0,33

/1хүн/

 

 

 

МХЕГ

 

МХГ

 

ХАБЭА-н  салбар зөвлөл

Хоёр. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллага:

 

3

 

Хөдөлмөрийн хяналт

 

тоо

 

11

 

15

 

15

 

МХГ

 

МХГ

 

ХАБЭА-н салбар зөвлөл

4

Эрүүл ахуйн хяналт

тоо

11

13

13

МХГ

МХГ

ХАБЭА-н салбар зөвлөл

Гурав. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар:

 

 

5

Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд (ХАБЭМТ-ийн хяналтад байдаг)

 

 

тоо

 

 

Судалгаа байхгүй

 

 

Судалгаатай болох

 

 

 

 

 

ХАБЭА-н  салбар зөвлөл

 Дөрөв. Бусад шалгуур үзүүлэлт:

 

 

6

Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссажиллуулах

 

тоо

 

13

 

24

 

24

/үйл ажиллагаа тогтмолжих/

 

ХАБЭА-н салбар зөвлөл

 

 

МХГ

 

МХГ,

ХХҮГ

 

Тав. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

удирдлага,

 

            5.1. Хөтөлбөрийг 2018-2021 онд  хэрэгжүүлнэ.

            5.2. Хөтөлбөрийг:

·         Аймгийн ЗДТГ

·         ХАБЭА-н  салбар зөвлөл

·         Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

·         Аймгийн Эрүүл мэндийн газар

·         Аймгийн Нийгмийн даатгалын газар

·         Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

·         Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо

·         Аймгийн ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлнэ.

            5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

            5.3.1. Орон нутгийн төсөв,

            5.3.2. Гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив,

            5.3.3. Аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

            5.3.4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө.

            5.4. Орон нутгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

            Хэрэгжилтийн талаарх тайланг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газартхүргүүлнэ.

            5.5. Аж ахуйн нэгж, байгууллага бүр энэхүү хөтөлбөрт тусгагдсан  холбогдох асуудлыг жил бүрийн ХАБЭА-н төлөвлөгөөндөө оруулан хэрэгжилтийг зохион байгуулна.

Зургаа . Хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд  хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ХАБЭА-н салбар  зөвлөл хамтран гүйцэтгэнэ.

6.2. Хөтөлбөрийн  явцын дунд хугацааны хяналт-шинжилгээг хөтөлбөрийг хэрэгжиж эхэлснээс хойш  2 жилийн  дараа, эцсийн үнэлгээг хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа хийнэ.

6.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд ажилтны болон ажил олгогчийн төлөөллийн байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бус байгууллагын төлөөллийг  оролцуулна.

6.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэн цахимд байршуулна.

 

                                                                                          --- оОо ---

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%