ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

2018-10-02

Таны эрх - Эгэл нандин төрийн бус байгууллага нь “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо төсөл”-ийн хүрээнд албан байгууллагуудын дарга эрхлэгч нарын дунд “Аймгийн 2018 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд танилцуулж, оролцогчид худалдан авах ажиллагааны талаар санал солилцлоо.

2018 онд төлөвлөгөөт 31 ажил төлөвлөснөөс 2 ажил санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан хойшлогдож, төлөвлөгөөт 29 төлөвлөгөөт бус 29 ажлыг холбогдох хууль журмын дагуу хийж гүйцэтгэсэн байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%