ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2018-10-15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн Цагдаагийн газартай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, сурагчдын сайн дурын бүлгэмийн хүүхдүүд нийт 60 хүн оролцлоо.
              Хэлэлцүүлгийн арга хэмжээг нээж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Үнэнхүү үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

Арга хэмжээний үед Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч П.Батзориг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр, Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ч.Уранбор “Зам тээврийн осол хэргийн шалтгаан” сэдвээр, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дашдаваа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж санал солилцлоо.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг тусган зөвлөмж гарган хүргүүлэхээр боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%