Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газраас
Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудын газрын
харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдэд “Хот төлөвлөлт
программыг танилцуулах, хэрэглэх талаар орон нутгийн мэргэжилтнүүдийг
чадавхжуулах бүсчилсэн сургалт”-ыг 2018 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд
аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.
Сургалтад нийт 7 аймгийн 18 мэргэжилтэн хамрагдаж, хот
байгуулалтын кадастр, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн бүтэц, үйл
ажиллагааны талаар мөн байгаль, газар зүй, экологи газар хөдлөлийн мэдээллийн дэд сан, усан
сан бүхий газрын мэдээллийн дэд сан, Хүн ам, эдийн засаг,
нийгмийн дэд бүтцийн мэдээллийн дэд сан, хот төлөвлөлт программ, ArcGis
программын талаар танилцуулга мэдээлэл хийж программд
мэдээлэл оруулах дасгал ажлуудыг хийлээ.