ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТУХАЙ СУРГАЛТ

2018-10-22

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдэд мэдээлэл олгох, иргэдийг чадавхжуулах" хэсгийг ИНБ-уудтай хамтран хэрэгжүүлэхийн тулд Завхан аймгийн бодлогын бичиг баримтууд болон эдийн засгийн чиглэлийн дэд хөтөлбөрүүдийн тухай” сургалтыг 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Сургалтад  аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ИДХҮН аргачлалын ажлын хэсгийн гишүүд  оролцлоо.

ХХААГ-ын газар тариалан, үйлдвэрлэл технологи хариуцсан мэргэжилтэн А.Батсуурь, ХХААГ-ын хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нямсанжаа, ХХААГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Нямдаваа, төслийн менежер О.Өлзийбаяр, төслийн ажилтан Д.Баясгалан, Стандарт хэмжилзүйн газрын ахлах мэргэжилтэн Тунгалагтуяа нар оролцогчдод мэдээлэл хийлээ.

         Сургалтаар оролцогчид аймгийн Засаг  даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, бусад эдийн засгийн чиглэлийн дэд хөтөлбөрүүдийн талаар мэдээлэлтэй болж ИДХҮН аргачлалаар дүгнэх хөтөлбөрүүдийн заалтуудаа тодорхойлж гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%