ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“НЭГ ИРГЭН-НЭГ БҮРТГЭЛ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-10-31

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд Нэг иргэн-Нэг бүртгэл дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Улиастай сумын 6 багийн 36 иргэн хамрагдаж саналаа илэрхийллээ.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Иргэний бүртгэлийн тасгийн дарга И.Батсайхан, Эд хөрөнгийн бүртгэлийн дарга Н.Наранбилэг, хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийж, дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс Улсын бүртгэлийн архивын сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Улиастай сумын хашаа хорооны хаягжуулалтын давхардлыг арилгаж хаяггүй газрыг хаягжуулах, гадаад паспортыг иргэдэд хурдан шуурхай олгох гэсэн саналууд гарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%