ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГХУСАЗСЗ

2019-01-10

Завхан аймгийн Сонгино сум дахь Цагдаагийн хэсгээс сумынхаа тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд согтууруулах ундаа худалдахыг хориглосон өдрүүдэд лангуугаа хаадаг тусгай хөшиг хийж өгчээ.

Учир нь сар бүрийн тодорхой өдрүүдэд архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх  журмыг мөрдөн ажиллах үүрэгтэй худалдааны газрууд, дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ цаас, даавуу гэхчлэн зүйлүүдээр халхавчлаад өнгөрөөдөг байна. Мөн иргэд тухайн өдрийн журмыг мөрдөхөөс татгалзаж дэлгүүр, үйлчилгээний газруудын худалдагч нарт хүндрэл учруулдаг ажээ. Тэгвэл дээрх тусгай хөшгийг ашигласнаар худалдагч, үйлчлүүлэгч нарын хоорондын харилцаанд хүндрэл учрахгүй. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ахиц гаргасан үр дүнтэй ажил болох юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан үйлчилгээний газрын эздэд баярласнаа илэрхийлье хэмээн Сонгино сум дахь Цагдаагийн хэсгээс мэдээлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4269
2947 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%