ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЦАСНЫ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-01-29

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Аймгийн ИТХурал, Цагдаагийн газар хамтран хууль сурталчлах, хойд бүсийн сумдын ажлын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор Хойд бүсийн сумдын “Цасны баяр” арга хэмжээг Баянтэс суманд 2019 оны 01-дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Цасны баярт Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Сонгино, Түдэвтэй, Тэс сумын хилийн цэргийн анги оролцсон бөгөөд Буухиа тэмцээн, олс таталт, мөсний бүтээл,  “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт” жүжигчилсэн тоглолт, Дэвжээ тэмцээн гэсэн төрлүүдээр багууд өрсөлдлөө. 

Багийн нэгдсэн дүнгээр 1-р байрыг Баянхайрхан, 2-р байрыг Түдэвтэй, 3-р байрыг Тэсийн сумын  Хилийн цэргийн 0277-р анги тус тус эзэллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн ИТХурлын даргын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%