ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2019-02-27

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын Иргэний танхимд “Ус дэд хөтөлбөр”-ийн хүрээнд ундны усны аюулгүй байдлын ерөнхий төлөвлөгөөний төслийг аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт ундны усны аюулгүй байдлын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг аймгийн хэмжээнд усны чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээнүүд, төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөллүүдээс гарсан ундны усны нөөц газруудыг эрүүл байлгах, ундны усны аюулгүй байдлыг хангах ажлыг хэрэгжүүлэхэд Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжиж ажиллах мөн хуванцар савны хэрэглээг багасгах чиглэлээр ажил зохион байгуулах гэх зэрэг саналуудыг төсөлд тусгаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%