ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГ ТӨЛӨВЛӨХ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ЭРЭМБЭЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗАВХАН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-03-25

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Тогтвортой амьжиргаа-III төслийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сангийн гарын авлагын 1, 2 дугаар бүлгүүд буюу ОНХС-г төлөвлөх, төсөл арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.  

Сургалтад сумдын Засаг даргын орлогч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, санхүүгийн албаны дарга, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон  Багийн Засаг дарга нар хамрагдаж байна. Одоогийн байдлаар 6 удаагийн сургалтад нийт 180 төрийн албан хаагч хамрагдаж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцлийг  бүрдүүлэхэд чиглэгддэг бөгөөд сургалтад оролцогчид ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах, багийн иргэдийн нийтийн хурлаар төслийг хэлэлцэн батлах, шийдвэрийг сумын ЗДТГ-т хүргүүлэх, багийн иргэдэд мэдээлэх, ОНХС-иййн хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлэх, анхан шатны үнэлгээ хийх, мэдээллийг нягтлах ба нэмэх, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх аргуудад суралцаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%