Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд 2019 оны 03
дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймгийн
удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хуралд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн
ЗДТГ-ын дарга, хэлтэс агентлагын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар гамшгаас урьдчилан сэргийлэх талаар анхаарах
асуудлууд, хаврын тариалалт, мал төллөлт, хаваржилтын бэлтгэл ажилтай холбоотой
асуудлууд мөн Засгийн газраас гаргасан цаг үеийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон
нутагт анхаарах асуудлуудыг аймгийн удирдлагуудад хүргэж, орон нутагт тулгамдаж
буй асуудлуудыг сонсож, хариулт өгч мэдээлэл солилцлоо.
Манай аймгийн
удирдлагуудаас эмнэлгийн тусгай зориулалтын тоноглолтой автомашин, Ус цаг уур
орчны шинжилгээний газарт автомашин шийдвэрлүүлэхээр саналаа илэрхийллээ.
Мөн дараагийн цахим хурлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
тулгамдаж буй асуудлын талаар зохион байгуулахаар төлөвлөлөө.