ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн удирдлагуудтай “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримталж буй бодлого, анхаарах асуудлууд”-ын талаар мэдээлэл хийлээ.

2019-04-23

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн удирдлагуудтай “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримталж буй бодлого, анхаарах асуудлууд”-ын талаар цахим хурал хурал хийж, санал солилцлоо.  Уг хуралд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч болон бусад хэлтэс агентлагын дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан байна.  Энэ хуулийн 111.2 дахь хэсгийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн байна.

Аймгийн удирдлагуудаас:

1.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг бэлтгэх

2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмжтэй болох

3.    Ахуйн ажлаас шалгаалж хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг зохион байгуулах

4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа хүнийг цалинжуулах

5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах

           6. Монгол улсын Их Сургуулийн Завхан салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай ангийг нээн ажиллуулах гэсэн саналууд гарлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%