ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН II НААДАМ" БОЛЖ БАЙНА

2019-08-16

Олон угсаатны өв соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БОАЖЯамны дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам II өв соёлын наадам”-ыг 08 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа 08 сарын 15-ны өдөр аймгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд аймгийн 17 сумын иргэд хөдөлмөрчид угсаатны соёл уламжлалаа илтгэсэн үндэсний хувцсаараа гоён баярын жагсаалд оролцлоо. Мөн Манхан сумаас 50 орчим тэмээн жингийн цуваа хөтлөн 100 гаруй километр нүүдэллэж ирсэн зургаан жинчин аймгийн төв талбайд ирж, тэмээнд ачаа тэгнэн нүүдэллэх эртний соёл уламжлал, ёс заншлын нэгээхэн хэсгийг олон нийтэд сурталчлан харуулсан юм.

Ховд аймгийн 13 угсаатан тус бүр өөр өөрсдийн цай чанах өвөрмөц арга, уламжлалт ёсоо танилцуулж, угсаатны соёлыг илтгэсэн язгуур урлагийн тоглолтуудыг сонирхуулав.

“Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд “Ховдын хөгжил” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 110 гаруй иргэн, аж ахуйн нэгж 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байна. 

Мөн хөтөлбөрийн хүрээнд "Бэсрэг наадам", "Тэмээн жин", "Монгол нүүдэл", "Адуучин" тэмцээн, Гурван сэнхэрийн агуйтай танилцах аялал, Тууль цуурын II наадам, "Цайны зам" эрдэм шинжилгээний II бага хурал, "Алтан хэлхээ" уран нугаралтын наадам, Язгуур урлагийн тоглолт, Угсаатны цай чанах ёс зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.


Зургийг: Х.Есенкельд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%