ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ӨНӨӨДӨР УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ САНАН ДУРСАХ, ТЭДНИЙ ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН МӨНХЖҮҮЛЭХ ӨДӨР

2019-09-10

Монгол улс жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүний дагуу Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 23 дахь жилдээ улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрөөс хүндэтгэл үзүүлэх ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн хойчийн буянд зориулан Ганданпунцагчойлон хийдэд буян ном хурж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа болон замын хөдөлгөөнд оролцож буй бүх төрлийн тээврийн хэрэгслүүд 13.00-14.00 цагийн хооронд гэрлээ асааж хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв.





Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Амарсанаа, аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Болдбаатар, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар болон улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгсэдийн гэр бүл, үр хүүхэд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагчид оролцлоо.









Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар хэлмэгдэгсэдийн ар гэр, төрөл садан, үр хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, тэдэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж өглөө.




“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулинд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дараах нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнд:

1. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг

2.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч,  хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг тус тус олгохоор хуульчилсан байна. Уг нөхөн олговрыг 2019 оноос шат дараатай олгох юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%