ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд нөхөн олговор олгож эхэллээ.

2020-02-12

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хэлмэгдэгч нь цаазаар авхуулах ялаар шийтгэгдсэн бол 80 сая төгрөг, хэлмэгдэгч нь баривчлагдах ялаар шийтгэгдэж хоригдож байсан бол 40 сая төгрөгийг үр хүүхдүүдэд нь олгох заалтын дагуу нөхөн олговор авах материалаа бүрдүүлж өгсөн манай аймгийн 7 иргэнээс 5 иргэн нөхөн олговрын мөнгөө авч байна.


 Асгат, Нөмрөг, Идэр, Цагаанхайрхан, Цэцэн- Уул сумдаас ирүүлсэн нэхэмжлэлтэй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд нөхөн олговорын мөнгө 280.0 сая төгрөгийг олголоо.

Нөхөн олговорыг шуурхай гарган үйлчилж байгаа Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хамт олонд талархал илэрхийлэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%