ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ХОС БИЧИГТЭН АЯН" АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2020-05-21

Монгол хэлний тухай хууль, Монгол хэлний талаар гаргасан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын зорилтыг хэрэгжүүлэх, хорио цээрийн дэглэмийн үед хүүхэд гэр бүлтэйгээ хамтран үндэсний ёс заншил, өв уламжлалаасаа суралцан, гэр бүлийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Хос бичигтэн” цахим аяны нэгдүгээр шат амжилттай боллоо.
Аяны удирдамжийн дагуу нэгдүгээр шатанд “Миний Монгол-2025” төсөлд хамрагдаагүй анхлан суралцагчид баг бүрдүүлж, баг нь гэр бүлийн гишүүдээс бүрдсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ахлагч нь суралцагч өөрөө байв. Багт эцэг эхийн аль нэг нь заавал оролцож хорио цээрийн дэглэмийг барьж гэртээ, гэр бүлтэйгээ Монгол өв соёл, монгол бичигт суралцаж уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг илэрхийлсэн хамгийн ховор нандин сургаал үг, зүйр цэцэн үгсийг эрэлхийлэн олж бийрийн бичлэгээр бичин бүтээл болгон хаяглаж, сумын ЕБС-иас томилогдсон шалгаруулах комисст хүргүүлэн, “Хос бичигтэн аян group” фэйсбүүк хуудсанд нийтлэв.
Аянд Завхан аймгийн 29-н ерөнхий боловсролын сургуулийн 322 багт сурагч, эцэг эхчүүд нийт 966 иргэн оролцож, оролцогчдын бүтээлээр сум, сургууль тус бүр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтсан үзэсгэлэн гаргаж зураг бичлэгийг цахимаар сурталчилж ажиллалаа.
Хоёрдугаар үе шат: /2020 оны 05 дугаар сарын 15-наас 2020 оны 07 дугаар сарын 01/
Эхний шатнаас шалгарсан багт “Миний Монгол-2025” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдсэн хүүхэд 1, монгол хэлний мэргэжлийн бус багш 1, сумын төрийн албан хаагч 1, нэмэгдэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн багийг бүрдүүлнэ. Сургагч хүүхэд, мэргэжлийн бус багш нь багийн гишүүдийн бүтээлийн чанар чансааг сайжруулах, зөвлөн туслах, чиглүүлэх үүрэгтэй оролцож, бусад 4 гишүүн тус бүр нэг нэг бүтээл шинээр туурвина.
Бүтээл нь уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаантай холбоотой сэдэвтэй Монгол ардын аман зохиол, Монголын сонгодог уран зохиолын дээжээс сонгосон 8-аас доошгүй мөрт шүлэг, яруу найраг байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
o А3-аас багагүй хэмжээний муутуу цаасан дээр бичигдсэн байх бөгөөд хүрээтэй эсвэл жаазалсан байна.
o Жааз нь мод, хатуу цаас, хөөсөнцөр, эсгий зэрэг гарын доорх материал ашиглан өнгө үзэмж сайтай, бүтээлийнхээ утгыг тодотгосон өнгө загвартай, туурвисан эзний нэр, хаягийг үндэсний бичгээр тодорхой бичсэн байна.
o Бичлэгийн хэлбэр тэгийг зөв гаргасан байна.
o Зөв бичих дүрмийн алдаагүй байна.
o Тэгш хэм, зүй тогтлыг баримталсан, өнгө дизайн сайтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%