ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ” БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН СЭДЭВТ НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-09-17

Аймгийн “Өрнөх хөгжил” төрийн бус байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” бодлогын хэрэгжилт, үр дүн сэдэвт нийтийн сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг аймгийн ИТХ-д ирүүлсэн. Хүсэлтийн дагуу тус нийтийн сонсголыг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бага танхимд зохион байгууллаа.

“Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” бодлогын хэрэгжилт, үр дүн сэдэвт нийтийн сонсголд аймгийн ЗДТГ, Завхан аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн Хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улиастай сумын ИТХ, Улиастай сумын ЗДТГ, багуудын төлөөлөл, Боловсролын байгууллагын төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, Эдийн засгийн төслөөс дэмжлэг авсан  бизнесийн бүлгийн төлөөлөл нийлсэн 90 гаруй хүн оролцлоо.

Сонсголтой холбоотой  мэдээлэл, тайлбарыг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Батбаяр, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Нямдаваа, Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат, Европын холбоо, Дэлхийн зөнгийн Эдийн засгийн төслийн менежер Ц.Амгалан нар хийж, сонсголд оролцогчидтой харилцан мэдээлэл солилцлоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%