ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2021-03-22

         Өнөөдөр /2021-03-22/ Завхан аймгийн 24 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ.  Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Тэрээр эхлээд цаг үеийн шуурхай мэдээлэл өгөв. Завхан аймгийн 92 иргэний PCR шинжилгээний хариу өнөө өглөө “Сөрөг” гарч, Шилүүстэй суманд эмчилгээ хийлгэж байсан коронавирусний халдвартай 4 иргэн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжсэнээр Шилүүстэй сум ногоон бүс болж, Завхан аймаг цар тахлыг сумандаа эмчилсэн анхны аймаг болсныг онцоллоо. Цаашид сум орон нутгийн удирдлагууд нэн тэргүүнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгах, вакцинжуулалтын бэлтгэл ажлыг сайтар хангах, хаваржилтыг хохирол багатай даван туулах, ард иргэдийнхээ санал хүсэлтийг тогтмол сонсож шийдвэр гаргах, шат шатандаа өндөр хариуцлагатай ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүнд сурталгүй, хүртээмжтэй хүргэх, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг сайтар хангахад санаачилгатай ажиллах, хуулийг дээдэлж албан үүргээ үр бүтээлтэй,чанартай гүйцэтгэх зэрэг олон асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

         Нэгдсэн зөвлөгөөнөөр “Аймгийн ЗДТГ болон нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн тухай”, “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээ”, “Нийгмийн салбарын хүрээнд анхаарах асуудлууд”, “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай”, “Төрийн аудитын тухай хууль, тогтоомж, журам”, “Санхүүгийн хяналт шалгалтаар илэрч байгаа нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд” “Коронавируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” зэрэг 25 сэдвийн хүрээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд мэдээлэл өгөх юм.

zavkhan.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%