ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД “НОГООН БАЙГАЛЬ” ЭКО КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

2021-03-10

Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл дэргэдээ Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн Эко клубуудын ахлагч сурагчдаас бүрдсэн “Ногоон байгаль” эко клубыг байгууллаа. Тус клубын сурагчид байгаль хамгааллын чиглэлээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын зохион байгуулсан ажлыг үе тэнгийнхэндээ хүргэх, тэдний дуу хоолой болон ажиллах юм.
 
Клубын сурагчдыг өнөөдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хүлээн авч уулзан мэдээлэл солилцож, клубын сурагчдад “Ногоон байгаль” эко клуб гэсэн таних тэмдэг бүхий бичигтэй хантааз, пудболк гардуулан өгч цаашдын клубын ажилд нь амжилт хүслээ.
 
Үүний дараа ногоон байгаль эко клубын сурагчид анхны ажлаараа Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболдынд очиж, гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байгаатай танилцсан юм. Уг хотон шувууны баруун далавчны 1, 2-р үе нь хугарч улмаар яс нь бороолоод эдгэсэнээс үүдэн далавчаа гүйцэд дэлгэж нисэж чадахгүй байгаа юм байна. Иймээс Солонгос, Япон улсын мал эмнэлгийн байгууллагад хагалгаа хийж, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэх боломжтой гэдгийг биологич Ц.Ганболд хэлж байлаа.
 
“НОГООН БАЙГАЛЬ” ЭКО КЛУБЫН СУРАГЧИД БАРУУН ДАЛАВЧ НЬ ГЭМТСЭН ХОТОН ШУВУУНЫ ЭМЧИЛГЭЭНД ТУСЛАХААР “ТАНЫ ХАНДИВЛАСАН 1000 ТӨГРӨГ ХОТОН ШУВУУНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ” ХАНДИВЫН АЯНГ ӨРНҮҮЛЭХЭЭР САНААЧИЛЛАА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%