ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2021-04-28

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлэг 2021 оны  4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү, Иргэний танхим хариуцсан ажилтан Ц.Ариунбаяр, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Батзаяа, Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү нар хамрагдлаа.

Уг хэлэлцүүлгээр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах талаар цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмж, заавар чиглэлийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%