ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа.

2021-05-06

            Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шинэ бүрэлдэхүүнтэйгээр танхим-цахим хослуулан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хуралдлаа.

            Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Салбар зөвлөлийн 2021 оны 1-р улиралд хийсэн ажлын товч тайлан, 2021 оны 2-р улиралд хийх ажлын төлөвлөгөө;
  2. Aймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний шалтгаан үйлдэгдсэн байдлын талаарх судалгааны үр дүнгийн талаар;
  3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, гэмт хэрэг гаралтын шалтгаан нөхцлийн судалгааны дүнгийн талаар;

             Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дараах 5 уриалгыг гаргасаныг салбар зөвлөлийн гишүүд дэмжин төлөвлөгөөндөө тусган ажиллахаар боллоо.

  1. Хүүхэд багачуудад бага наснаас нь эрх зүйн мэдлэг олгох шат дараалсан арга хэмжээний эхлэл болгон ЕБС-ийн сурагчдын сургалтын хөтөлбөрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий хичээлийг оруулах
  2. Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад санхүүжилт олгох
  3. Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах зорилтын хүрээнд салбар бүр хууль сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах
  4. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд цахим шилжилтийг хийх
  5. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагууд мэдээллийн сувгаа нэгтгэж мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг шинэ шатанд гаргах

 

ЗАВХАН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%