ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД” АЯНЫ ХҮРЭЭНД “ШИЙДЭЛ” БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-05-11

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Жаргалант сумын ЗДТГ, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД” 21 хоногийн аянг өрнүүлж байгаа билээ.
 
Энэхүү аяны хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаарх орон нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, сайжруулахад хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилгоор өнөөдөр /2021.05.11/ “Шийдэл” бодлогын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж байна.
 
Бодлогын хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлж, цахим хэлэлцүүлэгт “Орон нутгийн түвшин дэх хүүхэд хамгааллын тогтолцоонд хийсэн үнэлгээний танилцуулгыг хэлэлцүүллээ.
 
“Шийдэл” хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон байгууллагуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сумдын Засаг дарга, Нийгмийн бодлогын ажилтан, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, иргэний төлөөлөл, хүүхдийн төлөөлөл, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан зэрэг нийт 80 гаруй хүн цахим хэлэлцүүлэгт оролцож байна.
 
“Шийдэл” хэлэлцүүлэгт Хүүхэд хамгааллын тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлд хэрэгжүүлж буй төрийн бодлогын ахиц дэвшил, бодлогын түвшинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиглэлд орон нутгийн санаачилга ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, “Ховд аймгийн Хүүхэд хамгааллын нөхцөл байдал” захиалгат судалгааны тайлан, үр дүн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудал, түүний шийдэл зэрэг илтгэлүүдийг холбогдох байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%