ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 21 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2021-06-02

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг  /2021.05.31/ зохион байгуулав.

Энэ жил Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 4 ээж, “Алдарт эх II одонгоор 17 ээж шагнагдлаа. 

Эхчүүдэд 1-р одонг Дархан-Уул айман УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар өгч хүндэтгэл үзүүллээ.

2-р одонг Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, Засаг дарга Т.Атархишиг, ЗДТГазрын дарга Д.Чагнаадорж нар өгч хүндэтгэл үзүүллээ.

    Алдарт эхийн 1-р одонгоор Хонгор сумын 1-р багийн иргэн Т.Айгүль, Т.Дарханцэцэг 

2-р багийн иргэн Е.Баршагүль, З.Тунгалаг нар шагнагдлаа.

     Алдарт эхийн 2-р одонгоор 1-р багийн иргэн Ж.Аяакоз, М.Нарантуяа, Д.Нандин-Эрдэнэ, Б.Одончимэг, Ц.Хонгорзул, Ц.Энхжаргал

       2-р багийн иргэн Т.Ганхишиг, П.Навчаа, Б.Нямхүү, К.Ризагүл, 

        3-р багийн иргэн C.Мягмарсүрэн, Л.Нямбаяр, Я.Өлзийдэлгэр, Ц.Уранцэцэг, Б.Уранчимэг, Б.Ууганбаяр, Н.Цэцэгжаргал нар шагнагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%