УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Загастайн давааны хатуу хучилттай авто замын үйл явцтай танилцлаа.
Гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг 2021.07.10-ны өдөр гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа танилцууллаа.