Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Идэр, Түдэвтэй сумдад ажиллалаа.
Эдгээр сумдад нэн шаардлагатай байгаа Түдэвтэй сумаас төв зам хүртэлх 7 км, Идэр сумаас төв зам хүртэлх 12 км хатуу хучилттай авто зам тавих асуудлыг Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой зөвшилцөн авто замын зураг төслийн ажлыг хийж, улсын төсөвт санхүүжилтийг тусгаж ажиллахаар боллоо.