ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АРЦ СУУРЬ ХИЛИЙН БООМТООС НӨМРӨГ СУМ ХҮРТЭЛХ 167 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2021-06-08

           УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нар Арц суурь хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж Арц суурь хилийн боомтоос Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай авто замын 1.0 тэрбум төгрөгийн техник эдийн засгийн үнэлгээ, зураг төслийн ажлыг хийж эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Арц суурь боомтыг Нөмрөг сум хүртэл хатуу хучилттай авто замаар холбож, Боомтын хяналтын бүсийн нэгдсэн цогцолбор барих асуудлыг шийдвэрлэснээр тус боомт нь Завхан аймгийн хөгжлийн гол гарц төдийгүй бизнесийн томоохон бүс болж, Завхан аймаг болон баруун бүсийн аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%