ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ҮЕРИЙН УЛМААС ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ УСАНД АВТЛАА

2021-06-13

Тус сумын хэмжээнд 2021 оны 06 сарын 11-ний өдөр Шарын гол үерлэж, гол дагуух ногооны талбай, хороолол, өмчлөлийн газарт ус ихээр орж их хэмжээний хохирол учируулаад байна.

Сумын хэмжээнд 06 сарын 13-ны өдрийн байдлаар 92 иргэн, 2 аж ахуй нэгж байгууллагын 280 га талбайд тариалсан 9 төрлийн төмс хүнсний ногоо усанд автаж, тариаланчдад өндөр хэмжээний хохирол үүсээд байна.

Энэхүү гамшигт үзэгдлийн хүрээнд сумын ИТХ-аас ХАА, Байгаль орчны асуудал хариуцсан хорооны гишүүдийг оролцуулан ажлыг хэсэг томилон, 6 сарын 11-13-ны өдөрүүдэд цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.

Ажлын хэсэг нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт гарган холбогдох арга хэмжээг авч ажиллахыг сумын ИТХ-ын дарга, Засаг даргад хандан хүргүүллээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%