ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

1992-1996 оны аймгийн ИТХ

2021-06-29

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 1992 он 9 дүгээр сарын 28-ны өдөр Улиастай хотод хуралдаж хуралдааны даргаар Баянтэс сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Дамдинсүрэн, нарийн бичгийн даргаар Улиастай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Б.Төмөрбат нар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Энэ хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Уртнасанг, нарийн бичгийн даргаар Б.Мишигжав нарыг сонгон ажлуулсан байна. Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын ажлын албан байгуулагдаж ажилтнаар төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Ү.Юнрэн томилогдон ажиллажээ. Аймгийн ИТХ энэ үеэс эхлэн аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжин өөрийн гэсэн төсөв хөрөнгө аж ахуйтай болжээ. 

Завхан аймгийн ИТХ-ыг анх үүссэн цагаас нь аж ахуй зохион байгуулалтын хувьд хөгжин бэхжихэд болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цогц систем бүрэлдэж тогтоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол аймгийн ИТХ-ын дарга асан Д.Уртнасан, нарийн бичгийн дарга асан Б.Мишигжав, ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Ү.Юнрэн /1992᠒2009 онуудад тасралтгүй ажилласан/ нар юм. 

Аймгийн ИТХ-ын ажлын алба орон тоо бүтцийн хувьд өргөжиж дотоод ажил хариуцсан ажлах ажилтнаар Ү.Юнрэн 1992-2009 онуудад тасралтгүй 17 жил ажилласан ба Орон нутгийн өмч, нягтлан бодогчийн ажлыг Б.Нансалмаа, Цагаатгал, бичиг хэргийн ажилтнаар С.Цэлмэгсайхан, Аймгийн гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтнаар цагдаагийн хурандаа Б.Жаргал нар олон жил үр дүнтэй ажилласан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%