Энэ удаагийн ИТХ, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх аймаг сумдын хурлыг ажлыг тогтмолжуулах иргэд нутаг дэвсгэрийнхэн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, аймгийн эдийн засаг нийгмийгн хөгжлийг эрчимжүүлэх бодлого чиглэл боловсруулан хэрэгжүүлжээ. Энэ бодлого чиглэлээ хэрэгжүүлэхийн тулд хуулиар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлуудаас гадна дараах бодлогын чанартай асуудал хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Үүнд: "Завхан аймгийн 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг сайшааж, энэ урт хугацааны хөтөлбөрийг 1997-2000 он, 2000-2010 он, 2010-2020 гэсэн 3 үе шатаар хэрэгжүүлэхээр тогтсоны зэрэгцээ "Аймгийн экологийн хөтөлбөр", "Завхан залуучууд", "Үр тариа" хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталсан нь үр дүнд хүрсэн бөгөөд үүнээс хойш томилогдон ажилласан аймгийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийн заалтууд тусгагдан ажил хэрэг болсоор байна. Хурлын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг дээшлүүлэх зорилгоор хэлэлцэх асуудал тус бүрээр ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсан нь хурлаас гарах шийдвэрийг оновчтой болгож гарсан шийдвэр хэрэгжих бодит үндэс нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хурлын үйл ажиллагаанд жигд идэвхтэй оролцуулж тодорхой асуудлаар мэргэшүүлэх зорилгоор төлөөлөгчийг нутгийн захиргаа, хууль эрх зүй, санхүү эдийн засаг, үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуй байгаль орчны, нийгмийн хөгжлийн, иргэд нутаг дэвсгэрийн асуудлыг судалж санал боловсруулах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих бодлогын хороодод хуваарилан ажиллуулсан нь хурлаар хэлэлцэх асуудалыг оновчтой сонгон авч хурлын бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж үр дүнд хүргэх бололцоог буй болгожээ. "Төлөөлөгчийн өдөр зохион байгуулах журам" боловсруулан мөрдөж, сумдын ИТХ-уудын дунд болзолт уралдаан зарлан дүгнэж, "Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь сургалт" жил бүр зохион байгуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийг сумдад ажиллуулж дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн тогтоол гаргадаг болсон байна