ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

2000-2004 оны аймгийн ИТХ

2021-07-05

Энэ удаагийн ИТХ, хуулиар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлуудаас гадна дараах бодлогын чанартай асуудал хэлэлцэж шийдвэр гаргаж байсан байна. Үүнд: Завхан аймгийн сүлд тэмдэг, далбаа буй болгох талаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн "Ойн дэд хөтөлбөр", "Нөхөн үржихүйн эрүүл мэнд дэд хөтөлбөр", "Зар сурталчилгаа байршуулах нийтлэг журам", "Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр", "Рашаан сувиллыг хөгжүүлэх хөтөлбөр", "Иргэдийг аймгийн Хүндэт тэмдэгээр шагнах журам" зэргийг батлан гаргасан байна. "Орон нутгийн өмчийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийг данснаас хасах олж бэлтгэх, бүртгэх, мэдээллэх, түрээслэх журам"-ыг Тэргүүлэгчдийн 2002 оны 44, 2002 оны 113-р тогтоолуудаар 2 удаа шинэчлэн баталж түүний дагуу орон нутгийн өмчийн асуудлаа зохицуулж явсан байна. 

Энэ удаагийн Хурал төр засгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллажээ. 2002 оны 8 дугаар сард "Орон нутгийг удирдахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж уриалга гарган зөвлөгөөний үр дүнгийн талаар Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн төрийн бус байгууллагуудыг зохицуулах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг аймаг сумдын ИТХ, Засаг даргын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар "Нээлттэй танхим" байгуулан ажиллуулах тухай хэлэлцэж "Нээлттэй танхим"-ын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын албыг ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж, нээлттэй танхимын үйл ажиллагааг нарийн бичгийн даргын албан өрөөнд төвлөрүүлэн явуулж иргэдэд мэдээлэл өгөх, санал бодлыг нь сонсож, гаргаж байгаа шийдвэртээ тусган хэрэгжүүлж байхаар тогтон ажил хэрэг болгожээ. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%