ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

2008-2012 оны аймгийн ИТХ

2021-07-05

2008-2012 онд үйл ажиллагаа явуулах ИТХ, түүний Тэргүүлэгчил орон нутгийн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлох, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумдын төлөөлөгч , сумдын ИТХ-ын дарга нарыг сургаж дадлагажуулах зорилт тавин ажилласан байна.  Хурал эхний 2 жилийн хугацаанд “Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2012/”, “Эрчимтэй хөгжлийн Завхан сан”-ийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах журам, “Аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд төр олон нийт, иргэний нийгмийн оролцоо бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж , “Албан статистикийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр-2”, “Аймгийн хүнсний баталгаат байдал дэд хөтөлбөр”, хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Аймгийн сайн малчин”, “Тэргүүний малчдын бүлэг”, “Тэргүүний фермер”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний тариаланч”,  бод малын өсөлт ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн буур”, “Мөнгөн унага”, “Мөнгөн тугал” зэрэг болзлууд “Чацаргана дэд хөтөлбөр”, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах аймгийн дэд хөтөлбөр” зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан байна.

Мөн аймгийн Засаг даргын санаачлагыг дэмжиж Улиастай хот болон сумдад тохижилт бүтээн байгуулалт, цөлжилттэй тэмцэх, хот цэцэгжүүлэлтийн ажлыг дэмжиж, гарт баригдах нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтыг ажлууд хийгдсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчидтай аймгийн хурлын төлөөлөгчид , ажлын албаны ажилтнууд хамтран хөдөөгийн 88 багийн ИНХ-д оролцож арга зүйн зөвлөгөө өгч малчид иргэдийн санал хүсэлтийг сонсож, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэж, тэдэнд төрийн цогц үйлчилгээг үзүүлж ажилласан байна.

Тэргүүлэгчдийн хурлаар “Хүнсний аюулгүй байдал”, “Үдийн цай”, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьсан ажлын дүнгийн тухай мэргэжлийн хяналтын газрын тайлан, ИТХ-аас 2004-2008 онд батлагдсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, 2009 онд аймагт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын явц биелэлт зэрэг асуудлуудыг авч цаашид засч арилгах асуудлуудыг чиглэл болгон ажилласан юм.

Мөн аймгийн НӨУБ-д иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу “Албан бус боловсрол зайны сургалтын 2009 оны санхүүжилтийн зарцуулалт”, байрны хүүхдийн хоолонд олгож буй санхүүгийн зарцуулалтанд Аудитын шалгалт хийлгэж дүнг Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн холбогдох байгууллагад санал хүсэлт үүрэг өгч ажилласны дүнд байрны хүүхдийн хоолны орц нормыг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт уламжилсан байна.  2009-2011 онд ИТХ-ын төлөөлөгч, сумдын ИТХ-ын дарга ажилчдын мэргэжил дээшлүүлэх боловсрол олгоход нэлээд анхаарч ажиллав. Аймгийнхаа хөгжил нүүр царайг өөрчлөх зорилгоор 2009 оныг “Улиастай хотын тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж их ажлыг эхлүүлж ажилласнаар 2011 оны эцэст Улиастай эрчим хүч ХХК-д 5 дизель станц шинээр суурилагдаж, Богдын гол Тайширын усан цахилгаан станцын дэмжлэгтэйгээр 24 цагийн тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангагдаж хотын дотор 8.5 км зам талбайг хатуу хучилттай болгож, 6 км шороон замыг засварлан сайжруулж, төвлөрсөн уурын зуухнуудад технологийн шинэчлэлт хийж, 30,20 айлын орон сууц ашиглалтанд орож, Улиастай хотын албан байгууллага аж ахуйн нэгжийн эзэмшлийн 98 барилгад урсгал засвар хийлгэж, аймгийн төвийн бүх багуудын төв замыг гудамж замын гэрэлтүүлэгтэй болгосон бай 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%