ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 12 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2021-07-08

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хөнгөн, хүнд үйлдвэрлэл, төр, олон нийт, хувийн хэвшилд ажиллагсад болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн өндөр настан Б.Бадамцэцэг, Улиастай сумын өндөр настан Ж.Янжиндолгор, Алтан гадас одонгоор Улиастай сумын өндөр настан И.Цэрэндэжид, Л.Нямцэрэн, С.Тунгалаг, Г.Пүрэвдорж, П.Далхсүрэн, П.Дашзэвэг, Б.Сэрчмаа, Б.Жаргалсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улиастай сумын өндөр настан Н.Катюша, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Р.Амарбуян нар энгэрээ мялаалаа.

 

 

Эх сурвалж: "Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар" фэйж хуудас

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%