ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.

2021-08-17

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай саналыг дэмжих эсэх талаар”,  “Хөрөнгө актлах, худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”, “Ажлын хэсэг томилж ажиллуулах тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Аймгийн хэмжээнд 2021 онд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаар батлах тухай”, “Аймгийн хэмжээнд 2021 онд тусгай төлбөрт болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай” асуудлуудыг хэлэлцлээ.

Тус хурлаас дараах шийдвэрүүдийг гаргаж холбогдох газруудад хүргүүллээ.

  • Цагаанхайрхан сумын Соёлын төвийг алдарт дуучин П.Адарсүрэнгийн нэрэмжит болгов.
  • Дөрвөлжин, Завханмандал, Ургамал сумдын 22082.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
  • Завхан аймгийн Тэс, Баянтэс сумын хилийн цэсийг асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулав.
  • Аймгийн хэмжээнд 2021 онд үйлдвэрлэлийн зориулалтаар түүх ургамлын тоо хэмжээ болон тусгай төлбөрт болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%