ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албанаас гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалтыг зохион байгууллаа.

2021-09-09

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албанаас гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалтыг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нийт 31 орон нутгийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсад гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулинд орсон шинэ механизмын нэг нь болсон юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэн ажилладаг бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Уулзалтын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулахад Засгийн газар гол үүрэгтэй оролцох боловч төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, гадаад дотоод хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт туйлын чухал гэдгийг ОБЕГ-ын дарга, ГЭБҮЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Г.Ариунбуян онцоллоо.

Энэхүү цахим уулзалтын зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гаргасан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг хангах, мөн Монгол Улсад тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг тооцох, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг орон нутгийн түвшинд хангахад учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэж болох арга замыг хэлэлцэхэд чиглэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%