ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-11-29

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-тай хамтран “Төлөөлөгчдийн өдөр”-ийг өнөөдөр /2021.11.29/ зохион байгууллаа.
 
“Төлөөлөгчдийн өдөр”-т Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ий үйл ажиллагаа тулгамдаж буй асуудлууд, цаашдын зорилт танилцуулга, мэдээлэл шугам тоноглол өнөөгийн байдал, цахилгаан тасалдал саатлын шалтгаан нөхцөл түүнийг шийдвэрлэх арга зам, компаний борлуулалтын байдал, ухаалаг тоолуурт хамрагдалт түүнийг нэмэгдүүлэх зэрэг мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа.
 
Энэхүү “Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Жаргалант сумын удирдлагууд, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ий захирлын зөвлөл, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ховд салбар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, компаний ажил техник тоноглол, шугам сүлжээний суурилагдсан чадал өнөөгийн байдал, цахилгааны тасалдал гэмтлийн шалтгаан түүнийг багасгах талаар хийх ажил, арга замын талаар харилцан санал солилцлоо.
 
Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ий үүсэл хөгжил 1948 оноос эхлэн тавигдсан. Монгол Улсын Төрийн өмчийн Хорооны 2003 оны 9-р сарын 11-ний өдрийн 575 тоот тогтоолоор Ховд аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулж, компаний бүтэц зохоин байгуулалтыг шинэчлэн баталсан.
 
Тус компани нь 15/10/6/0.4 кВ-ын 282 дэд станц, 15 кВ-ын ЦДАШ 242 км урттай 17 дэд станц, 10 кВ-ын ЦДАШ 221 км урттай 85 дэд станц, 6 кВ-ын ЦДАШ 130 км урттай 177 дэд станцтай, Ховд аймгийн төв болон 16 сумдыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.
 
Ховд аймгийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгч 15600 үүнээс сумд 6370 буюу 41%, аймгийн төв Жаргалант сум 9200 буюу 59% байна.
 
2020-2021 оны хооронд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 25 хувиар өссөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%