ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021-12-13

        Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах 2021 оны хагас шигшээ тэмцээн 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-т амжилттай зохион байгуулагдлаа.  

        Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд Завхан аймгийн 24 сумаас шалгарсан эрэгтэй эмэгтэй шилдэг шатарчид хүрэлцэн ирж оюун ухаан, уран нүүдэл, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

        Эрэгтэй шатрын төрөлд:

1-р байр А.Нэргүй /Улиастай сум/

2-р байр Н.Мягмарсүрэн /Нөмрөг сум/

3-р байр Х.Жамбалжамц /Цагаанчулуут сум/

        Эмэгтэй шатрын төрөлд:

1-р байр Ө.Амгалан /Улиастай сум/

2-р байр Х.Өнөржаргал /Цагаанчулуут сум/

3-р байр Б.Мөнхцэцэг /Тэлмэн сум/ нар шалгарлаа.

       Тэмцээний шүүгчээр спортын мастер, Улсын шүүгч П.Түмэнжаргал,  спортын мастер Т.Батболд, спортын мастер Г.Ишдорж нар ажиллаа. Шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй эмэгтэй шатарчид нь 2022 оны 1 дүгээр сард зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%