ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ХАРИУЦЛАГАТАЙ ХАМТАРСАН БАГ" АЯНЫ ДҮН ГАРЛАА.

2021-12-16

     Завхан аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай  хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, гишүүдийн ур чадварыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эрт шатанд илрүүлэх, хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой "Хариуцлагатай хамтарсан баг" аяныг  2021 оны 9 дүгээр сарын 30-аас эхлэн сарын хугацаанд 24 сумын 30 Хамтарсан багуудын дунд зохион байгууллаа. Аянд амжилттай оролцож бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, мэргэжлийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлж манлайлан оролцсон багуудаа шалгаруулж  шагналыг гардууллаа. Аянд дараах сум, багууд шагналт байрыг эзэллээ. Үүнд:

  • 1-р байр Цагаанчулуут сум
  • 2-р байр Улиастай сумын Товцог баг
  • 3-р байр Түдэвтэй сум
  • 4-р байр Эрдэнэхайрхан сум
  • 5-р байрыг Тосонцэнгэл сумын баг хамт олон тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%