ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2021-12-24

Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Ховд аймгийн Залуучуудын холбооны V чуулган” өнөөдөр /2021.12.24/ зохион байгуулагдаж байна.

Чуулганд аймгийн болон 16 сумын төлөөлөл болсон 170 гаруй залуус оролцож байна. Чуулганаар Залуучуудын холбооны тэргүүнээ сонгож, цаашдын зорилго, зорилт үйл ажиллагааны дүрэм журмаа батлах юм.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцон мэндчилгээ дэвшүүлж, Залуучуудын холбоонд ажиллаж байсан ахмад үеийн төлөөллүүдэд хүндэтгэл үзүүлэн, шагнал гардууллаа.

Монголын залуучуудын холбооны эх суурь 1924 онд “Ховдод Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Одоо Жаргалант сум болон 16 сумдын холбоо, Ховд аймгийн залуучуудын холбооны дэргэдэх зөвлөлүүд, дэмжигч залуучууд гээд нийт 3400 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%