ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ЫН ДАРГА Ц.УЛАМ-ОРГИХ ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН Б.НАРАНЦЭЦЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АМЛАЛТ БИЧГИЙГ БАТАЛЛАА.

2021-12-24

            УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Өсвөрийн Парламент хөтөлбөр”-ийг УИХ, Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын Судалгааны хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн Сан”, “People in need”, байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 21 аймаг 9 дүүргийн  1000 гаруй хүүхдийн анкетыг хүлээн авч, 76 хүүхдийг шалгаруулсан.

Завхан аймгаас Өсвөрийн парламентын гишүүдээр Ерөнхий боловсролын Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн 10а-ангийн сурагч Б.Наранцэцэг, Тэс сумын Ерөнхий боловсролын  сургуулийн  9б ангийн сурагч С.Маралжингоо нар сонгогдон ажиллаж байна.

   Тус хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн “Өсвөрийн парламент”-ийн сурагч Б.Наранцэцэг: 

            -Уур амьсгалын өөрчлөлт, агаар, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн аймгийн, бүсийн хэмжээний хүүхэд залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулах, зохион байгуулалтад хүүхэд, залуусыг оролцуулах,

            -Хүүхэд залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа  зохион байгуулах ,

            -Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа, усалгааны ажлыг хүүхэд залуучуудыг оролцуулан хийх

            -Иргэд болон хүүхэд залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх

            -Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг аймаг, дүүрэг, сумандаа уламжлал болгон зохион байгуулах,

            -Өсвөрийн парламент хөтөлбөр, YOUCCAN сүлжээний манлайлагч гишүүнийг аймаг, сумын төвшинд сурталчлан танилцуулах, хамтран байгаль орчны хамгаалал, хүүхэд залуусын оролцооны чиглэлээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн нөлөөллийн ажиллагааг байгуулах,  зэрэг Орон нутгийн ногоон хөгжлийн бодлого, Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрүүд-ийг аймгийн ИТХ-ын даргад  танилцуулж дээрх чиглэлүүдэд дэмжин ажиллахыг хүслээ.

            Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих: Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаас үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилтоо, тодорхойлж, нийгэм олон нийтэд чиглэсэн ажлууд санаачлан ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд ИТХ-аас хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргахдаа дээрх хамтын ажиллагааны чиглэлүүдэд ээлтэй мэдрэмжтэй хандаж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлж, Өсвөрийн парламентын гишүүдтэй хамтран ажиллах амлалт бичгийг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%