ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“Шинэ сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, стандарттай төрийн үйлчилгээ” сургалтад Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн оролцож илтгэл, мэдээлэл хүргэлээ.

2022-02-17

Аймгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс “Шинэ сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, стандарттай төрийн үйлчилгээ” сургалтыг өнөөдөр /2022.02.17/ зохион байгууллаа. Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 байгууллага, 17 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумдын ЗДТГ-ын дарга, холбогдох албан хаагчид оролцов.
Энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн “АЙМГИЙН ИТХ-ААС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО, 2022 ОНЫ ЗОРИЛТЫН ТУХАЙ” илтгэл тавьж, мэдээлэл хүргэлээ.
Аймгийн ИТХ-аас 2022 онд:
• Иргэн төвтэй байгальд ээлтэй – Хөгжлийн жил
• Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвшлийн жил
• Сургалт, сурталчилгаа, мэдээлэл хүргэж ажиллах зорилт тавин ажиллаж байгааг онцолсон юм. Мөн шат шатны төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчид цагийн менежментийг зөв ашиглан, тогтмол сургалтуудад хамрагдаж, хайрцагнаасаа гарч сэтгэн, өөрийгөө хөгжүүлж стандарттай төрийн үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллахыг санууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4056
2754 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%