ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2022-02-18

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай уулзаж, мэдээлэл хийлээ.

Уулзалт мэдээллийн хүрээнд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль шинэчлэгдэн батлагдаж 2022 оны 1-р сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинэ хуулийг дагаж мөрдөх, сурталчлах, сумдын веб сайтад хийж хэрэгжүүлж байгаа ажлын мэдээллүүд, тогтоол, шийдвэрийг байршуулж тогтмол мэдээлж байх шаардлагатайг онцоллоо. Мөн сумдын ИТХ-ын хуралдааны дэг, хороодын бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам, зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний журмуудыг шинэчлэн батлуулах чиглэлээр заавар зөвлөмж өгөв. Үүнээс гадна гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, гол зорилтуудаа тусгах арга зэргийг танилцуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4026
2732 / 68%
810 / 20%
240 / 6%
244 / 6%