ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-02-21

Аймгийн ИТХ-аас Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Төлөөлөгч нарыг чадавхжуулах  сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

            Сургалтыг Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болдбаатар нээж, хэлсэн үгэндээ “Төлөөлөгч бүр одоо мөрдөгдөж байгаа болон шинэчлэн өөрчлөгдсөн хууль тогтоомжийг сайтар судалж, өөрийн тойрогтоо болон цаашлаад сум орон нутагт нэн хэрэгцээтэй байгаа бодлого, чиглэлийг зөв тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьж, сумын  Засаг даргын тайлан мэдээллийг тогтмол сонсож, бэрхшээлтэй асуудлыг тухай бүр шийдвэрлэн, хамтран ажиллах нь туйлын чухал” юм гэж онцоллоо. Тус сургалтаар:

            -Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ сэдвээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү,

            -Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ажлын талаар мөн,  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад анхаарах асуудал сэдвүүдээр Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан,

            -Орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь сэдвээр Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Пүрэвдорж,

            -Орон нутгийн төсвийн удирдлага сэдвээр Аймгийн ИТХ-ын нягтлан бодогч Х.Одонтуяа нар хичээл орж Төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.

Улиастай сумын ИТХ-ын Дарга Д.Саранцэцэг болоод ажлын алба, хурлын төлөөлөгчид цаг үеэ олсон, үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулсанд Аймгийн ИТХ-ын ажлын албанд талархлаа илэрхийллээ.

           

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%