ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2022-02-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн зарлигаар, эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий иргэдийг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагааг  2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

            Шагналыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.

 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

     -Улиастай сумын Товцог багийн ахмад настан Гярдгаан Мөргөцамба

     -Улиастай сумын ахмад настан Содномдамбын Баярсайхан

     -“Арвин ургацын шим” ТББ-ын тэргүүн Цэдэндамбаагийн Оюунчимэг,

     -“Алтай-Улиастай Эрчим хүчний систем” ТӨХК-ийн салбарын жолооч Цээдэгийн Мандах

 

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

     -“Цэц Ундрага” ХХК-ийн захирал Пүрэвжавын Бямбажав

     -Улиастай сумын Жаргалант багийн ахмад настан Ширнэнгийн Ичинхорлоо

     -Улиастай сумын Жаргалант багийн ахмад настан Шагжийн Оюунчимэг

     -“Богдын голын Усан цахилгаан станц” ХХК-ийн засварчин Санжаажавын Чүлтэм

     -Идэр сумын иргэн Батаагийн Нямжав

 

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

     -Аймгийн Прокурорын газрын харуул хамгаалалтын ажилтан  Пүрэвжавын Адилбиш нар тус тус шагнагдлаа.

            Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж шагнал хүртсэн иргэддээ БАЯР ХҮРГЭЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%