ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022-02-25

            Аймгийн ИТХ-аас ажлын албаны албан хаагчиддаа зориулан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, журам, стандартын талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой дотоод сургалтыг өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

            Тус сургалтад Завхан аймгийн Архивын тасгийн дарга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч Ш.Даваадэмбэрэл  “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, журам”, сэдвээр, Стандарт хэмжилзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтуяа “Баримт бичгийн стандарт” (шинэчлэгдсэн) сэдвээр тус тус  сургалт орж мэдээлэл солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%