ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУМДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-09

Аймгийн ИТХ-аас Асгат, Тэс, Баянтэс сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Ажлын алба, нарийн бичгийн дарга, Төлөөлөгч нарыг чадавхжуулах  сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар:

     -Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад анхаарах асуудал сэдвүүдээр Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан,

     -Орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь сэдвээр Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Пүрэвдорж,

     -Орон нутгийн төсвийн удирдлага сэдвээр МУИС-ын Завхан сургуулийн Сургалтын албаны дарга Д.Бямбадорж  нар хичээл орж Төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%