ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-03-30

            Аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 3 дугаар сарын А/07 дугаар захирамжаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдааныг  2022. 3. 28-ны өдөр  зарлан хуралдууллаа. Хуралдаан нутгийн удирдлагын ордны хурлын танхимд 100 хувийн ирцтэй хуралдаж танхимаар 29, цахимаар 11 төлөөлөгч оролцлоо. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нээж, хэлэлцэх асуудал дотоод журмыг хэлэлцэн батлав.

            Тус хуралдаанаар “Хуралдааны дэг шинэчлэн батлах тухай”, “Аймгийн Хурлын Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай”, “Хот тосгон бусад суурин газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай”, “Хөрөнгө актлах, хөрөнгө бэлтгэх, худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох тухай”, “Улиастай хотын төв талбайн тохижилтын танилцуулга”, “Аймгийн 2021 оны татварын давсан орлогын хуваарилалт, 2022 оны төсвийн тодотгол”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэх, хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Зарим сумдын тэмдэглэлт ойн баяр наадмыг зохион байгуулах тов тогтоох тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай” зэрэг нийт 12 асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%