ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ДӨРГӨН СУМЫН МАЛЧИН Р.ЦУЛЦОГ, Б.НАНДИНЦЭЦЭГ НАР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО

2022-03-23

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг /2022.03.23/ Дөргөн суманд ажиллаж, 2021 оны ажил үйлсээрээ манлайлсан аймгийн аварга малчдын шагналыг гардуулан өглөө.
Дөргөн сумын тухайд 340 гаруй малчин өрхтэй бөгөөд 2021 онд 185 мянга гаруй толгой мал тоолуулсан байна. Энэ жил Дөргөн сумаас “Аймгийн аварга малчин өрх”-өөр дөрвөн өрх шалгарсны нэг нь Агваш багийн малчин Рагчаасүрэнгийн Цулцогийн гэр бүл юм.
Өндөр уулс, тал хөндий хосолсон өгөөж баян энэ л нутагтаа нүүдэлчин Монгол түмнийхээ соёл, уламжлалыг үргэлжлүүлэн 23 жилийн хугацаанд мал маллаж яваа Р.Цулцог, түүний гэргий Б.Нандинцэцэг нар 2018 оноос хойш 1000-аас дээш толгой мал тоолуулж байна.
Тэд өвөг дээдсээс өвлүүлсэн мал маллагааны арга туршлагаа баяжуулахын зэрэгцээ малын дайвар бүтээгдэхүүн, түүхий эд, сүү, цагаан идээг боловсруулан зах зээлд нийлүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Мөн аймаг, сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог бөгөөд 2015 онд сумын аварга малчин, 2021 онд Эко малчинаар шалгарчээ.
Эднийх сүүлийн жилүүдэд 4-5 малчинг малжуулсан бөгөөд жилийн дөрвөн улирлын өнгө аяс, бэлчээрийн ургамлын гарцаас шалтгаалан жилдээ 10-аас дээш удаа буурь сэлгэн нүүдэллэдэг байна.
Мал сүргийнхээ үүлдэр угсаа, чанарт анхаарч, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бэлчээрийн даацыг тохируулж, бэлчээрээ хамгаалж ирсэн тэргүүн туршлагаараа сум орон нутагтаа манлайлж байгаа Аймгийн аварга малчин Р.Цулцог нутгийн онцлогоос шалтгаалан бод мал түлхүү үржүүлэх сонирхолтой.
Энэ хавар 300 гаруй төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар мал төллөлт 40 гаруй хувьтай үргэлжилж байна.
Дөргөн сумын Агваш багт 162 малчин өрх аж төрж байна. Малчин Р.Цулцогийн гэр бүл тус багаас төрөн гарсан 15 дахь “Аймгийн аварга малчин” гэдгээрээ онцлогтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%