ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-04-08

     Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих аймгийн Засаг Даргын орлогч А.Болормаа, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Г.Амарсайхан, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Хүн ам зүй, Нийгмийн хамгаалал хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Бадамсүрэн, Боловсрол соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Алтанцэцэг нар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчидтай уулзаж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд ажлын хэсэгт,  2021, 2022 оны  онцлох ажлуудыг танилцуулж, мэдээлэл өглөө.

     Мөн Аймгийн ИТХ-аас хүүхэд, залуучуудын хөгжлийн талаар баримтлан ажиллах бодлого чиглэлийг танилцуулж, Хүүхэд хамгаалал, Хүүхэд залуучуудын хөгжлийн талаар хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнүүдтэй хамтран ажиллах талаар санал солилцож, 2022 оныг “Хүүхэд хамгаалал, Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, Гэр бүлийн хүчирхийлэл, Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, гэр бүл, сургууль, цэцэрлэгийн орчинд зөрчигдөж буй хүүхдийн эрхийг хамгаалах асуудлууд дээр шат дараалсан арга хэмжээг авч, Хамтарсан багуудын гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулиудын Нийгмийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь идэвхжүүлж, чадавхжуулах  сургалтыг тус байгууллагатай хамтран зохион байгуулж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ.

     Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 1927 оны 07 дугаар сарын 27-ний өдөр хувьсгалт залуучуудын эвлэлийн хурлаар Пионерийн байгууллага байгуулах тухай хэлэлцэж анхны бүлгэмийг 50 пионертой байгуулж байсан бөгөөд өдгөө 16 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%