ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ШУРАГ БАГИЙН МАЛЧИН А.ЖАМЬЯАНДАГВА, Т.ЦЭЦЭГСҮРЭН НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-29

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас төрөн гарсан дараагийн аймгийн аварга малчин бол Шураг багийн залуу малчин А.Жамьяандагва, Т.Цэцэгсүрэн нар юм. Энэ өрх айл сүүлийн 5 жил 1000-аас дээш тоо толгой мал тоолуулсан амжилтаараа Шураг багийн залуу малчин өрхүүдийг хошуучилж байна.
 
А.Жамьяандагва малчных 2021 онд 80 адуу, 60 үхэр, 30 тэмээ, 600 хонь, 400 ямаа тоолуулсан байна. Энэ хот айл 500 гаруй төл мал хүлээн авахаас 250 гаруй төл мал хүлээн аваад байна.
 
Тэд 10-р ангиа төгсөөд аав ээждээ туслан мал дагаж эхэлсэн бөгөөд өрх тусгаарлан айл болон бие дааснаар мал маллах арга ухаанд бүрэн суралцан мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж явна.
 
Аймгийн аварга малчин А.Жамьяандагва нутгийн онцлог, бэлчээрийн даац, өвс ургамлын гарцдаа тохируулан хонь адуу голчлон өсгөдөг бол жил бүр Ховд голын ай сав дагуух хадлангийн бүсээс 6 тонн өвс бэлтгэдэг байна.
 
Түүнчлэн сум багийнхаа хөгжил, хөдөө аж ахуйн салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах үүднээс залуу малчдыг дэмжин 3-4 залуу өрхөд өөрийн сүргээсээ 200 гаруй мал таслан өгч мал аж ахуйн салбарт тогтвортойгоор ажиллаж амьдрахад нь тусалжээ.
 
Аймгийн аварга малчин А.Жамьяандагва хэлэхдээ: Малчдын залгамж халаа ховордож байгаа энэ үед төрөөс залуу малчид руу чиглэсэн дэмжлэг, бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцлоод бэлчээрийн даац хэтэрч байгаль эх дэлхий өөрчлөгдөж, ургамлын гарц ховордож байгаатай холбоотойгоор эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлбэл аливаа эрсдэлээс сэргийлэх бас нэгэн чухал алхам болж чадна гэдгийг онцлон ярьж байсан юм.
 
Эцэг өвгөдийнхөө буурийг сахиж, малч ухааныг өвлөн аймгийн аваргаар шалгарсан А.Жамьяандагва, Т.Цэцэгсүрэн нарт халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%