ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН 2022 ОНЫ АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-04-27

     Завхан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл  2022.04.27-ны өдөр хуралдаж гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг орон нутгийн төвшинд ханган ажиллах, түүнд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл,  2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцлээ.

     Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд тус зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих хуралдааны үеэр хэлсэн үгэндээ: Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөх, аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангах, эдгээр асуудлуудыг бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулж ажиллах шаардлагатайг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%